Have a question?
Message sent Close

Python

Хэрэглэгчийн бэлэг урамшуулал, хонжвор болон бусад нэмэлт танилцуулга татах холбоос

Ямар ч насны хүн код бичих боломжтой.  Энэ нь зөвхөн суут хүмүүсийн хийх ажил биш гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Ирээдүйд кодчилол нь бичиг үсэгтэй адил энгийн зүйл байх болно. Python бол дэлхийн хамгийн эрэлттэй хэл юм. Вэб болон мобайль апп, робот болон машиныг сургах, их өгөгдөл дээр ажиллах, хиймэл оюун ухаан зэрэг байж болох бүх програмчлалыг энэ хэлээр хийдэг. Аварга технологийн компаниуд үндсэн хэл болгон ашигладаг. Үүнийг банк санхүү, нийгэм, шинжлэх ухааны олон салбарт ч ашигладаг.

Энэхүү сургалтаар та Python хэлийг алхам алхмаар, олон давталттайгаар нарийвчлан сурах болно. Тус сургалт нь 163 хичээл, 300 дасгал ажил, 2D тоглоомыг сургалтын төгсгөлд хийх агуулгатай. Зарим тохиолдолд текст кодыг блок кодтой харьцуулж, хослуулж тайлбарласан байх тул ойлгохгүй байх боломжгүй бөгөөд гүн бат ойлголттой болж чаддаг. Блок кодыг АНУ-ын их сургуулиуд анхлан сургалтад ашиглаж байсан бол одоо дэлхийн ихэнх их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад хамгийн хялбар аргачлал болгон ашигладаг. Текст кодыг ойлгохгүй байх, сүрдэх, бүтцийг нь олж харахгүй байх хүндрэлийг энэхүү блок кодууд нь хялбархан, ойлгомжтой болгож өгдөг учраас гадаад улс орнууд бага сургуулийн 6 настнуудаасаа эхлэн зааж эхэлсэн.

Худалдаж авахаасаа өмнө төлбөргүйгээр танилцах боломжтой хичээлүүдийг “Хөтөлбөр” хэсгээс  заавал үзээрэй. За ингээд технологийн ертөнцөд тавтай морилно уу.

Сургалтын онцлог

  • Python хэлний бүх дүрэм
  • 15 минутаас ихгүй хичээлүүд
  • Бүх зүйлийг прогграмчилдаг маш цөөхөн хэлний нэг
  • Нарийвчлан заасан 163 хичээл
  • Ойлголт чадварыг бататгах 300 дасгал ажил
  • Програмчлалын ойлголтыг өгөх 2D тоглоом

Дагаад хийхэд л хангалттай юу?

  • Аль болох эрт програмчлалд дасах нь хүндрэлгүйгээр суралцах боломжийг олгодог
  • Дахин дахин давтах чадвар нь чадваруудын хамгийн шилдэг нь байдаг.

Математикт сайн биш бол програмчлалыг чадахгүй гэж ойлгох нь ташаа буруу ойлголт юм. Маш бага багаар өдөр бүр суралцаж, зөв гүйцэтгэснээр асар их зүйлийг бүтээж болох учраас зөвхөн сурахыг хүссэн хүн бүхэн үүнийг хялбархан сурч чадна гэдэгт итгэлтэй байж болно.

 

For While

Get course
Enrolled: 31 students
Lectures: 165

Archive

Working hours

Monday 9:30 am - 6.00 pm
Tuesday 9:30 am - 6.00 pm
Wednesday 9:30 am - 6.00 pm
Thursday 9:30 am - 6.00 pm
Friday 9:30 am - 5.00 pm
Saturday Closed
Sunday Closed